“Реппер Orice дээрэмдүүлсэн нь амиа алдахад хүргэсэн эсэхийг шүүх шалгах ёстой”

2022-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Реппер Orice буюу М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.Шүүх хурлын дараа хохирогчийн талын өмгөөлөгчид хэвлэлд мэдээлэл өгсөн юм.

Өмгөөлөгч Р.Булгамаа "Реппер Orice буюу М.Алтан-Оргил нь 2020 оны долдугаар сарын 23-24-ний шилжих шөнө амь насаа алдсан. Түүний амь насаа алдсан хэргийн газар бусдад дээрэмдүүлсэн үйл баримт байдаг. Үүнээс улбаалан амь нас нь хохирсон дараа, дараагийн үйлдлүүд нэлээд учир холбогдолтой байж магадгүй учраас бусдад дээрэмдүүлсэн гэдэг дээр нь наймдугаар сарын 4-нд хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн бөгөөд түүнээс хойш гурван ч удаа прокурорын шатанд хаагдсан байдаг.Иймд өмгөөлөгчдийн багаас дээд шатанд нь удаа дараа хүсэлт гаргаж, холбогдох шаардлагуудыг тавьж ажилласны эцэст УЕП-ын орлогчийн тогтоолоор хэргийг нээж, өнөөдөр БГД-ийн Анхан шатны шүүхээс хохирогчийг дээрэмдсэн гэмт буруутай этгээдэд зохих шийтгэлийг оногдууллаа.Шүүхээс хэрэгт холбогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу гурван жилийн хорих ял оногдуулсан. Энэ хэрэг нь зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн учраас Өршөөлийн хуульд багтах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчиллөө.Тухайн этгээдийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нь Баянзүрх дүүргээр хязгаарласан" гэв.

Харин Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат “Амь нас нь хохирсонтой холбоотой хэрэг нь прокурорын шатанд хүний амь нас хохироох бүрэлдэхүүн шинжийг хангаагүй байна гэж үзсэн буюу гаднын нөлөөтэйгөөр амь нас хохироогүй гэж үзээд мөрдөн байцаалтын шатанд нь хэрэг үүсээгүй. Харин өнөөдрийн шүүх хуралд амь нас хохирогч Г.Алтан-Оргил нь дээрэмдүүлэх гэмт хэргийн улмаас айснаас болоод унаж, амь нас нь хохироход хүрсэн эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой гэдэг байр суурийг өмгөөлөгч нар илэрхийлсэн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

9 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

13 цаг 28 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

13 цаг 41 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

15 цаг 8 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

16 цаг 6 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

16 цаг 40 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

20 цаг 44 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

20 цаг 44 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

20 цаг 44 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

20 цаг 44 мин