Б.ОД
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгүй, жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодсон зөрчлийг илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийг түр саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 20:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Д.Сүхбаатарын талбайн зүүн урд замын зорчих хэсэгт иргэн Ч нь Х.Insight маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо уг зөрчлийг гаргажээ.
Иймд иргэн та Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, аливаа үйл ажиллагааг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх, эсвэл доромжилсон үйлдэл гаргахгүй, албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Эх сурвалж:www.polit.mn