О.Лхагвадорж:Иргэдээ сайхан амьдруулах ганц гарц ньҮндсэн хуулийг өөрчлөх юм

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Боловсролын сэтгэл судлалын академи, Нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн Нэгдсэн эрдэмтдийн зөвлөлөөс “Улс төр, нийгмийн сэтгэл зүйн доройтол, шийдвэрлэх арга зам” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.           

Энэ үеэр Боловсролын сэтгэл судлалын академи, Нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн Нэгдсэн эрдэмтдийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн О.Лхагвадорж “Өнөөгийн нийгмийн олонхийн сэтгэл зүй амьдрах арга мухардаж, тэсвэр тэвчээр нь барагдсан байдалд хүрснийг залуусын жагсаал харууллаа. Залуусын ихэнх нь “Монголдоо амьдармаар байна” гэсэн лоозон нь барьсан нь амьдрах аргагүй цөхөрснийг илэрхийлж байв. Яагаад Монгол хүн эх орондоо сайхан амьдрах боломжгүй болчихов. Яагаад улсын эдийн засгийг сүйтгэсэн авлига, албан тушаалын хэргүүд ял, шийтгэлээс мултарч, иргэд шударга ёсыг шаардаад байхад юу ч өөрчлөгдөхгүй байна вэ. Сүүлийн 30 гаруй жил Монголын ард түмнийг эх орондоо амьдрах аргагүй болгосон, шударга ёсыг “ширгээсэн” буруутан нь өнөөгийн Монгол Улсын үндсэн хууль юм. Уг нь Үндсэн хууль Монгол Улсын урт удаан оршин тогтнол, ард түмний аз жаргалтай амьдрал, бүтээлч үйл хэргийг хангах нөхцөлийг хуульчлан тогтоосон баримт бичиг байх ёстой. Гэтэл одоогийн үндсэн хуулиар төр нь ард түмнээ сайн сайхан амьдруулах ямар ч үүрэг хүлээгээгүй. Харин өөрсдийн дур зоргийн үйлдлээ хамгаалуулах механизмуудтай.  Нэгэнт өөрийн хяналтгүй болохоор юу дуртайгаа хийж, түүнийг эсэргүүцэн иргэд жагсахаар худал амлаж “гал” намжаадаг.  Өнөөгийн үндсэн хуулиар “эрх мэдэлтэй тонуулчдыг” төр гэсэн ойлголтоор илэрхийлсэн байдаг. Тодруулбал, “эрх мэдэлтэй тонуулчид” бий болгох тогтолцоог Төрийн байгуулал гэдэг нэрээр Үндсэн хуульд суулгаж өгсөн байдаг. Үүнийгээ улстөрчид, УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрөөд “Төр бол хамгийн муу менежер”, “Төр эдийн засагт хамаагүй оролцож болохгүй” гэж сурталчилсаар ирсэн. Бид ийм утгагүй тогтолцоог бий болгочхоод, ийм үндсэн хууль баталчхаад түүнийгээ дагаж мөрдөөд байдаг нь ямар учиртай вэ. Эндээс нийгмийг дампуурлаас ангижруулах, иргэдээ эх орондоо аз жаргалтай, амар тайван амьдруулах ганц гарц, шийдэл бол ердөө л Үндсэн хуулиа эхлээд өөрчлөх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Үүнийг бид олон нийтэд ойлгуулахыг хүсэж байна” гэж ярилаа.

Н.Сарантуяа:Манай эдийн засгийн бодлого гадаадынхны залуураар явж байна

Харин тус нэгдсэн эрдэмтдийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, судлаач, доктор Н.Сарантуяа “Хэдхэн жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ нь ард түмнийг хуурах төдий байсан. Ард түмэн тэмцэж эхэлсэн ч эрх баригчид хуураад зогсоочихсон. Өнөөгийн нийгэмд гудамжинд тэмцэх нь үр дүнтэй арга биш. Учир нь энэ бол 1990 он биш. Залуус өдөөн хатгалтад өртөх магадлал их байна. Тиймээс иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахыг бид хүсч байна. Бидний хийсэн судалгаанаас үзэхэд манай улсын эдийн засгийн бодлого гадаадынхны залуураар явж байна. Үүнд нэгдүгээрт, банк санхүүгийн тогтолцоогоор Монгол Улсыг санхүүгийн мөлжлөгт оруулж байна. Өр, зээлгүй иргэн, ААН алга. Үйлдвэрлэл эрхлэгчид авсан зээлээ богино хугацаанд төлөх боломжгүй. Гэтэл зээлийн хүү нь маш өндөр байгаа нь санхүүгийн том луйвар юм. Энэ нь манай улсад үйлдвэрлэл хөгжих боломжийг хумиж, аж ахуй нэгжүүд хаалгаа барихад хүргэж байна. Төсвийн зарлагыг хамгийн бага хэмжээнд байлга гэсэн зааварчилгааг ОУВС-гаас өгдөг. Энэ нь бүх зарлагыг иргэдийн нуруун дээр үүрүүл гэсэн үг бололтой. Учир нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, ахмадуудын тэтгэврийн насыг хойшлуулах саналыг ОУВС өгсөн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

9 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

13 цаг 33 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

13 цаг 46 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

15 цаг 13 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

16 цаг 10 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

16 цаг 44 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

20 цаг 48 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

20 цаг 48 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

20 цаг 48 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

20 цаг 48 мин