Б.ДОЛЖИНЖАВ
Улсын хэмжээнд мягмар гарагт коронавируст халдварын 50 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол лхагва гарагт 67 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 50 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдвар авсан 219 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 438 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 63 нь хүнд, 137 нь хүндэвтэр, тав нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Баян-Өлгийд хоёр, Дархан-Уулд нэг, Өмнөговь аймагт 14 тус тус бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn