Умайн хүзүүний хорт хавдрын талаар Анагаах ухааны докторант Г.Ням-Одын хэлсэн онцлох эшлэлүүд

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочин Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч, анагаах ухааны докторант Г.Ням-Одын умайн хүзүүний хорт хавдрын талаар хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

-Сүүлийн 10 жилийн дунджийг харвал жилд 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, 150 орчим нь нас барж байна. Тухайлбал, 2020 онд 480, өнгөрсөн онд 312 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, 2021 онд 157 эмэгтэй нас барсан.

-Умайн хүзүүний хорт хавдар хожуу үедээ оношлогдсон ч мэс засал, туяа болон химийн эмчилгээгээр эдгэрэх боломжоороо нэгдүгээрт ордог. Мэргэжлийн хэллэгээр тавилан сайтай халдварт багтана. Энэ халдвараар өвчилсөн тохиолдолд нас барахгүй байх бүрэн боломжтой.

-Умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эмнэл зүйн удирдамж боловсруулж, эрт илрүүлэх хөтөлбөрийг 2012 оноос улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн.Үүнд 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа харъяа өрхийн эрүүл мэндийн төвдөө эсийн шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Умайн хүзүүний эсийн шинжилгээнд гурван жилд нэг удаа хамрагдаж хэвшсэнээр умайн хүзүүний хорт хавдраас сэргийлж чадна.

-ДЭМБ 2020-2030 онд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах зорилт тавьсан. Үүнд гурван хөтөлбөр багтсан. Нэгдүгээрт, нийт охидын 90 орчим хувийг вакцинд хамруулна. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн 70 орчим хувийг эрт илрүүлэгт хамруулна. Гуравдугаарт, хавдраар оношлогдсон хүмүүсийн 90 орчим хувийг эмчилж чадвал умайн хүзүүний хорт хавдраар хүмүүс нас барахгүй, эрсдэл эрс буурах боломжтой гэж үзсэн.

-Манай улсад эрт илрүүлэг 40 хувь байгааг 70 хувь болгохын тулд иргэдийн мэдлэг, мэдээллийг сайжруулах хэрэгтэй. Эмэгтэйчүүд зорилтот насандаа гурван жил тутамд нэг удаа эсийн шинжилгээндээ хамрагдаад  хэвшчихвэл энэ хавдрын тоо буурна.

-Умайн хүзүүний хорт хавдрын анхдагч урьдчилан сэргийлэлтэд вакцинжуулалт, бэлгийн зөв боловсрол орно. Хоёрдугаарт, эрт илрүүлгийн хөтөлбөртөө хамрагдах, бэлгийн харилцаанд орсноос таван жилийн дараа эсийн шинжилгээ өгч хэвших хэрэгтэй. Жилдээ нэг удаа эмэгтэйчүүдийн үзлэгт орох нь чухал.

-Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орсон үеэс эхэлнэ. Учир нь бэлгийн харьцаанд орсноор хүний папиллома вирусын халдвар авах магадлал үүснэ. Иймээс тус халдварын эсрэг вакциныг охидод хийх нь зүйтэй гэж үздэг.

-ДЭМБ 2008 онд папиллома буюу хөхөнцөр вирусын эсрэг вакциныг гарган авсан. 2020 оны мэдээллээр 190 гаруй орны 122 нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг дархлаажуулалтынхаа товлолтод оруулсан байна. 

-Манай улсад хүний папиллома вирусын вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын албанд сайн дурын үндсэн дээр хийдэг. Өөрөөр хэлбэл манай улс дархлаажуулалтын товлолдоо энэ вакциныг хараахан оруулаагүй улс орны нэг гэсэн үг.

-Бэлгийн олон хавьтагчтай байх, хавьтагч нь цаанаа олон хавьтагчтай байвал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан болдог. Тиймээс эрэгтэй хүн хөхөнцөр вирусыг тээгч болон дамжуулагч болдог. Хөхөнцөр вирус нь дан ганц умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэггүй. Шодойн хавдар, ам, залгиур, улаан хоолойны хавдрыг үүсгэдэг учир эрэгтэйчүүдэд эрсдэлтэй.

-АНУ, Япон, Канад гэсэн өндөр хөгжилтэй орнууд 21 наснаас нь эмэгтэйчүүдээс эсийн шинжилгээ авдаг. Манай улс 30 наснаас эсийн шинжилгээнд хамруулдаг нь хожуудаа орно. Бэлгийн харилцаанд орсноос таван жилийн дараагаас хавдар үүсч эхэлдэг тул 15 настайдаа бэлгийн харилцаанд орсон бол 20 настайдаа эсийн шинжилгээ өгнө.

-Жилд ХСҮТ-д 150 орчим эмэгтэй умайн хүзүүний урьдал өвчин, хавдраар умайн хүзүүг тайрах мэс засалд орж байна. Үүний 50 орчим хувь нь 30-аас доош насныхан байна.

-Улсын хэмжээнд хавдрыг илрүүлэх, эмчлэх нэг төв байгаа учир хүний нөөц хүрэлцэхгүй байна. Манай эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн 10 эмч, ажлын таван өдөр 20-25 хагалгаа хийж байна. Ачаалал их учир мэс засал 14-21 хоног хүлээгддэг. Тиймээс хоёр дахь ХСҮТ-ийг удахгүй барина гэдэгт итгэлтэй байна.

-“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “Хавдаргүй Монгол эмэгтэй” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа нь маш зөв санаачлага юм. Учир нь алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдийн аймаг,сум, өрхийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах хувь эрс бага байдаг. Гэтэл хөх болон умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эдгэрэх боломж нь ихэсдэг.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

9 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

13 цаг 35 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

13 цаг 48 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

15 цаг 15 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

16 цаг 13 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

16 цаг 47 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

20 цаг 51 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

20 цаг 51 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

20 цаг 51 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

20 цаг 51 мин