Е.В.Асеев: Монголын эдийн засагт түлхэц үзүүлнэ

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

2019 онд ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн айчлалын явцад байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлаар хоёр улсын ерөнхийлөгч нар харилцан ойлголцолд хүрсний дараа өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчлахдаа Монгол Улсын Засгийн газар, Оросын “Газпром” компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь энэ талын төсөл хэрэгжүүлэх ажлын эхлэл байсан юм.  Энэ талаар ОХУ-ын Элчин сайдын яаманд өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.В.Асеев мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ хийн хоолойг Монголоор дамжуулах талаарх зарим ташаа мэдээлэл тархаж байгаагаас олон нийтийн дунд зарим буруу ойлголт бий болж байна.

Ямар ташаа мэдээлэл байна гэхээр хийн хоолойг барих шугамын дагуу газар нутгийг тусгаарлан, Монголын нутгийг таллан хувааж түүгээр чөлөөтэй зорчих боломжгүй болно гэсэн буруу ойлголт байгаа юм.

Иймээс уг хийн хоолойг газар доогуур барина гэдгийг баталгаажуулан хэлье.

Хийн хоолой баригдсан нутгийг газрын эргэлтээс хасахгүй. Хоолойг нэгэнт барьсны дараа тэнд нүүдэллэн зорчих, мал бэлчээрлүүлэх болон аж ахуйн бусад зориулалтаар ашиглах нь чөлөөтэй юм. Хийн хоолойн трассыг хашихгүй. Харин хийн хоолойг газрын, агаарын болон цахилгаан хяналтын төхөөрөмжөөр байнгын хяналтад байлгана.

Одоо бид зураг төслийн ажлыг хийж байна. Тэгэхээр цаашид байгалийн хий дамжуулах хоолой барих ажилд Монголын барилга,  үйлчилгээний компаниудын хүчин чадал, нөөцийг ашиглах болоод Монголд байдаг барилгын материалд түшиглэн ажиллахаар төлөвлөж байгаагийн гадна байгаль орчны сөрөг нөлөөллөөс сэргийлэх бүхий л арга хэмжээг авах болно гэдгийг хэлье. Хий дамжуулах төсөл нь Монгол Улс болон ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэлд чухал ач холбогдолтой төдийгүй их хэмжээний хөрөнгө оруулалт татах нь Монголын эдийн засагт томоохон түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа.

Төсөл хэрэгжүүлэгчийн  хувьд Монголын хууль журмын дагуу татвар, төлөөсөө төлөх, өндөр мэргэжлийн ажлын байрыг зохион байгуулна.

Эцэст нь хэлэхэд уг төслийг хэрэгжүүлснээр байгалийн хийтэй холбоотой шинэ боломжуудыг нээж өгөх учраас Монгол Улсад хийг экологийн цэвэр түлш болгон ашиглах боломж бүрэн бий гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)

зочин
Манайх Ардчилсан чөлөөт нийгэмтэй улс Хүрэлсүх муу хулгайч Ороёуудад үхтэл долигнож байна шүү Юун хий хоолой тэрнийг нь таслан зогсоох хэрэгтэй Монгол чөлөөт ардчилалтай улс Бат үүл баатарын хэлдэг үнэн Монголчуудыг 70 жил колончилсон бас манай лам нарыг хэдэн зуун мянгаар нь устасан оросууд бид муу тэнэг Ивануудтай нецвийн хараат байж болохгүй бид гурав дахьч хөршөөс нефтээ авна
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

9 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

13 цаг 34 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

13 цаг 47 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

15 цаг 14 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

16 цаг 11 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

16 цаг 46 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

20 цаг 49 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

20 цаг 49 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

20 цаг 49 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

20 цаг 49 мин