С.САРУУЛ
Улсын хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 14-ний 09:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдлаа. Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна. Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах юм.
Эх сурвалж: www.polit.mn