Венецэд дэлгэсэн “Гүнээс гүнд”

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлдог Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн наадам Итали хотод амжилттай үргэлжилж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ арга хэмжээнд Монгол Улсын “Гүнээс гүнд” павилон албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэнд оролцож буй зарим онцгой бүтээлийн тухай мэдээлэл хүргэе.

 

Нууцлаг ертөнцийн тайлал

Энэ удаагийн наадамд манай улс уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео гэсэн бүтээлийг дэлгэсэн байна. Эдгээр уран бүтээл нь түүний сүүлийн 15 жилийн хөдөлмөр ажээ. Ж.Мөнхцэцэгийн хувьд бүсгүй хүний дотоод нууцлаг ертөнцийг өгүүлсэн уран бүтээлээр дагнадаг онцлогтой. Манай улсын хувьд Венецийн олон улсын биеннальд 2015 онд “Оторын гэр”, 2017 онд “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд”, 2019 онд “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байсан туршлагатай билээ. 1895 оноос зохион байгуулах болсон Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд дэлхийн нөлөө бүхий уран бүтээлчид бүтээлээ дэлгэж, өөрийн орны дүрслэх урлагийн чансаа, сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодлоо илэрхийлдэг юм.

 

Хорвоогийн жамын тухай өгүүлэх гол бүтээлүүд

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй Ж.Мөнхцэцэгийн бүтээлүүдийг куратор Б.Гантуяа ийнхүү тайлбарлажээ.

 

1. Үзэсгэлэнгийн эхний танхим болох “Зээрийн зүүд” нэртэй сарнайг санагдуулам орон зайд мультимедиа өрөг ажлыг байршуулсан ба төмөр орон дээр зээр хэвтэж буй тал биетэй зээрийн баримал, төөрсөн зээрийн янзаганы дүрс бичлэгтэй сүлэлдэн нэгэн цогц бие болон хувирахыг харуулна.

 

2. Ж.Мөнхцэцэгийн хорвоогийн бүхий л эд эс, амьд бүхэн нийлээд нэг сансар буюу бүхэл ертөнцийг бүтээсэн гэх утга бүхий “самсара”-аас улбаатай санаа нь сансрын бие хэмээн нэрлэсэн “Судасны чимээ” нэртэй удаах танхимд тусгалаа олсон буй. Иймээс нэгэн цул гэдгийг илэрхийлэхийн тулд амьтны биеийг хүний биетэй нийлүүлсэн хайбрид баримлуудаа “сансрын биес бус” “сансрын бие” гэжээ. Танхим дахь баримлууд оршин тогтнохын төлөөх хувьсгалын санааг агуулах ба зарим амьтныг хүн шиг гар хөлтэй, заримыг нь эрхтэн дутуу дүрсэлсэн аж.

 

3. Сүүлчийн “Дутуу төрөлт” хэмээх давчуухан өрөөнд үр зулбахаас хамгаалан тэтгэх дом, зан үйлийг бэлгэдсэн “умайг хамгаалагч шувуу” нэртэй бүтээлийг байршуулсан юм. Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэн сэтгэл, илааршлын тухай өгүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

9 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

13 цаг 18 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

13 цаг 31 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 58 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 55 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

16 цаг 30 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

20 цаг 33 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

20 цаг 33 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

20 цаг 33 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

20 цаг 33 мин