Р.Эрдэнэбат: Эрүүл мэндийн үндэсний зөвлөл ер нь шаардлагагүй л дээ

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах нээлттэй хэлэлцүүлэг хийлгэсэн юм. Уг хэлэлцүүлэгт оролцсон “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” ТТБ-ын тэргүүн Р.Эрдэнэбаттай ярилцлаа.

 

-ЭМД-ын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хэлэлцүүлэг  хэр үр дүнтэй болсон бэ?

-Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд    нэр дэвшигчийг  томилох  сонсголд   “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт" ТББ-ын тэргүүн миний бие оролцсон. Энэ нээлттэй сонсголд олон талын төлөөлөл оролцож, тухайн албан тушаалд очиж байгаа хүнийг хөндлөнгийн шинжээч дүгнэж, иргэдийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, даатгалын байгууллага, ЭМЯ болон  бусад төрийн байгууллага, УИХ-ын гишүүд оролцож ул суурьтай олон талын өнцгөөс асуудлыг хөндөж оролцож байгаа нь үр дүнтэй сайшаалтай байлаа.

-Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн эрүүл мэндийн холбооны дарга Ч.Нарантуяа, боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний  холбооны  дарга З.Цогтгэрэл нар нэр  дэвшсэн юм билээ.  Өөр хувь хүн, бусад байгууллага нэр дэвшигчдэд  өрсөлдөх боломж байгаагүй юм уу?

-ЭМД үндэсний зөвлөлөөс нэр дэвших тухай зарласан юм шиг байсан. Материал авах хугацааны хувьд 14 хоног гэсэн байх.  Миний хувьд ЭМД-ын тухай хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гээд хуулийн төсөл дээр оруулах саналаа УИХ болон холбогдох газруудад хүргүүлсэн. Уг саналдаа одоо дагаж мөрдөж байгаа даатгалын тухай хуулиар эмнэлгүүдийг санхүүжүүлэх боломжгүй. Тиймээс иргэдэд тусламж үйлчилгээ хүрэхгүй байгаа нь системийн алдаа гэдгийг хэлсэн. Ер нь иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ бүрэн үзүүлдэг болъё гэвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг бусад хуультай нийцүүлэх тэгснээр суурь шинэчлэл бий болно гэдэг байр суурьтай байгаа юм. Үндэсний зөвлөл улиралд ганцхан удаа хуралддаг нь шаардлага хангахгүй байна. Гаргаж байгаа шийдвэр нь яам, газруудынхаа ашиг, сонирхлыг хамгаалсан төдий байгаа шүү дээ. Тодруулаад хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хэн яаж авах вэ гэдэг хуваарилалт явагдах болохоос яг иргэдэд чиглэсэн үйлчилгээ ямар байх боломжийг бий  болгодоггүй юм.

Тиймээс хуулиа өөрчлөх шаардлагатай байна. Энэ үндсэн дээр бид Үйлдвэрчний эвлэлийн байгууллагадаа мөрдөж байгаа хуулиудаа  судлая,хэрэгжүүлье гэсэн санал тавиад удаж байгаа.

Юуны өмнө баталгаажилтын стандартыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувиллын газруудад мөрдүүлье. Тэнд ажиллагсад бэлэн хоол, боловсруулсан бүтээгдэхүүнээс болж өвчилж байна. Сувиллын, эмчилгээний, эрүүл хоолоор эмнэлэг, сургуулийн ажилчдаа хангаж батлагдсан хуулийг хэрэгжүүлье гэж байгаа юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн судалгааны дараа хийсэн төсөлдөө бид даатгал гэдэг үндсэн зарчмынх нь дагуу хуулийг батлуулъя. Эрсдэлээс хаах, эрсдэлийг хуваах гэсэн хоёр зарчим байдаг. Эрсдэлээс хаах буюу тухайн хүний шимтгэл хураамжинд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, бага зардлаар орон нутагт нь эмнэлгийн тусламж үзүүлдэг болгож санхүүжилтийг нь зөв хуваарилж нийгмийн халамж үйлчилгээ, төсвөөс гарах зардлыг бууруулах, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг багасгах. Тэгснээр том эмнэлгүүд рүү ирэх төвлөрлийг бууруулах, эмчилгээний өндөр өртөгт зардлуудыг багасгах хуулийн төслийг судалгаан дээр үндэслэн боловсруулъя гэж байгаа юм.

Цаашилбал, иргэд нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах , зарим нь татвар хураамж төлмөөргүй байна гэсэн сөрөг үзэгдэл байна. Тэтгэвэрт гарч чадахгүй нас барж байгаа юм чинь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлмөөргүй байна гэсэн үзэлтнүүд байгаа нь нийгэмд хямрал авчрах үндэс болж байна. Эрүүл мэндийн салбар бол нийгмийн хамгаалал, төсвийн хөрөнгийг үр ашигтай болгоход чиглэгддэг  үйлчилгээний салбар юм. Бие даасан байдал руу орох юм бол эрүүл мэндийн аюулгүй байдал нь алдагдана.

Европын улс орнууд эргээд улсын эмнэлэгтэй болохыг чухалчилж эхлэлээ.  Гэтэл манайд төрийн үйл ажиллагааг дэмжиж, богино хугацааны хэрэгжүүлэх ажлуудыг төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг байя гэхээр хамтарч ажиллахгүй байж, тэмцэгчийн дүрд орж жагсаал цуглаан зохион байгуулаад,  өөрсдөө гарц гаргалгаа хийхгүй, татвар төлж цалинжуулж байгаа гишүүдийнхээ ч эрх ашгийг хамгаалахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол иргэдийн мөнгө. Тиймээс нэр дэвших үндэслэлүүдийн утга нь авцалдахгүй байна. 

-Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө юу тусгасан байна.  Даатгуулагчдын төлөөлөл болж өөрчлөлт оруулах боломжтой хөтөлбөр байв уу?

-Ч.Нарантуяа, З.Цогтгэрэл нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр яг адилхан байна лээ. Үндэсний зөвлөлийн  гишүүн болсон тохиолдолд гишүүний  эрхийн хүрээнд дараах үүргийг гүйцэтгэж ажиллана гээд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн найман заалтыг хуулаад тавьсан байсан. Одоо дагаж мөрдөж байгаа хууль нь сангийн мөнгийг зөв хуваарилах, зохицуулах боломжгүй учир  шинэ хуультай болох шаардлагатай байхад хууль хуулж тавиад дагаж мөрдүүлнэ гэхээр иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллахгүй л гэсэн үг.

-Өнөөгийн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь яагаад иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй  байна гэж та үзээд байгаа юм бэ?

-Одоо мөрдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хууль бол Монгол Улсын үндсэн хууль болон Эрүүл мэндийн тухай хуулийг  зөрчсөн байдаг.

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 16.6-д эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан байдаг нь иргэн ЭМДЕГ-т даатгуулж, шимтгэл хураамж төлж,  үйлчилгээ авч хамгаалуулах. 17.2-т иргэн өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй гэж заасан байгаа. Хуучин нийгэм буюу социалист системийн үед 100 хувь төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол зах зээлийн энэ нийгэмд даатгал төлж үйлчилгээ авах, өөрийнхөө эрүүл мэндийг иргэн өөрөө хамгаалах хариуцлагатай болж ирсэн. Иргэд одоо хүртэл төр бидний өмнөөс юу ч хийхгүй байна гэдэг сэтгэлгээнээс салаагүй. Төрийн эрх баригчид нь сонгогчдынхоо хүслийг гүйцээх гэж халамжийн бодлого болон өөрсдийн эрх ашгийг хэрэгжүүлж ирсэн. Эрүүл мэндийн тухай хуулийг ч бас зөрчдөг учир эрүүл мэндийн даатгалын хууль зөвхөн ашиг сонирхлын бүлэглэлд үйлчилдэг хууль болсон гэж хэлэхэд буруудахгүй  юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь нийтийн тэгш эрхийг хангахад чиглэсэн гурван сая 300 мянган хүндээ үйлчлэх, даатгалын үндсэн зарчим болох эрсдэлийг хаах, эрсдэлийг хуваалцах зарчмын дагуу хуульчлан батлах ёстой. Эрсдэлийг хаах зарчим нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, бага зардлаар эмчлэх. Тухайн хүний бие болон эдийн засагт учирч болох эрсдэлээс хамгаалахад гол зорилт нь оршиж байдаг.

Эрсдэлийг хуваах зарчмын хүрээнд нэгэнт бий болсон өвчнийг эмчлэхэд шаардагдах санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор бага шимтгэл төлсөн бол өөрөөс гарах зардал нь их байх ба урт хугацаанд шимтгэл төлсөн бол иргэнээс гарах зардал бага байна. Иргэн өөрөөсөө гарах зардлыг эрүүл мэндийн даатгалын газарт тодорхой хугацаанд эргэн төлөх гэрээ хийнэ. Эв санааны нэгдлийн зарчмын үндсэн агуулга нь дараагийн үйлчлүүлэгчид  даатгалын сангийн мөнгө эрүүл мэндийн үйлчилгээ худалдан авахад хүрэлцдэг байх ёстой. Даатгалын сан хоосордоггүй, эмнэлгүүд  тэгш, хүртээмжтэй, аюулгүй, стандартын дагуу бүрэн эмчлэх, үйлчилгээ  явуулах боломжоор хангагдах ёстой байдаг.

-Эрүүл мэндийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн тухай дүгнэлтээ хэлээд энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе?

-Хоёр нэр дэвшигчийг даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах зүйлүүдийг хэрэгжүүлэх хөтөлбөр  ярих байх гэж бодсон чинь ямар ч ойлголтгүй байна.  Иргэд улсын эмнэлгүүд дээр очоод шинжилгээ өгөхөд даатгалын сангаас 30 мянган төгрөг төлдөг. Гэтэл ерөнхий шинжилгээгээ бариад эмч дээр ороход хувийн эмнэлэгт очиж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэ гээд явуулдаг. Иргэд өөрийнхөө мөнгөөр 70-80 түүнээс ч их мөнгөөр дахин шинжилгээ хийлгэдэг. Тэгэхээр өмнө нь төлсөн 30 мянган төгрөг үр дүнгүй зарцуулалт болдог.

Өрхийн эмнэлэгт эхчүүдийг хяналтад орох гээд очиход хувийн эмнэлэг рүү шинжилгээ хийлгэ гэдэг. Энэ нь эмийн, сүлжээний бизнес, хувийн эмнэлгүүдийг дэмжсэн үйлчилгээ болдог гэсэн үг юм.

Монгол Улс дэлхийд байхгүй эмчилгээний стандарттай ажилладаг гэж хэлж болохоор.

Даатгалын сангаас эмнэлгүүдэд тав хоногийн мөнгө өгдөг гэж тайлбарладаг учир өвчтөн эмнэлэг дамжин өвчнөө хүндрүүлж байна. Гэтэл нэр дэвшигчид үүнийг  өөрчлөхийн төлөө  зорьж ажиллана гэж ярих юм бодсон чинь одоо дагаж мөрдөж байгаа хуулийн хуулбар маягаар санхүүг хянана гэж ярьж байгаа нь тэднийг дэмжихгүй байх шалтгаан юм.

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслөө гишүүд болон холбогдох газруудад  хүргүүлсэн гэл үү?

-Тийм ээ. Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт ТББ-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төслийн загварыг  холбогдох газруудад хүргүүлсэн. 

Манай төсөлд эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даасан хараат бус байна гээд  Эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэсэн байгууллага байх шаардлагагүй гэж үзсэн. Олон улсад байдаг  иргэдийн хуримтлалын санг иргэний нийгмийн байгууллагууд нь мэргэжлийн холбоо байгуулж ажилладаг, хянадаг зохицуулалтуудыг оруулсан байгаа. Тиймээс үндэсний зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл нэртэй хариуцлага тооцож болдоггүй байгууллага хэрэггүй гэж хэлээд байгаа юм шүү дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

9 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

13 цаг 19 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

13 цаг 32 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 59 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 57 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

16 цаг 31 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

20 цаг 35 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

20 цаг 35 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

20 цаг 35 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

20 цаг 35 мин