Шинэ үеийн багшийн ёс зүй ба боловсролын тулгамдсан асуудал

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

154 дүгээр сургуулийн багш Т.Шижиртуяа

 

Манай ахмад багш нар сурган хүмүүжүүлэх онолын мэдлэгээр гүнзгийрэн баяжсан амьдралын арвин туршлагынхаа ачаар зөвхөн сурган хүмүүжүүлэх ур чадварыг төдийгүй хүнлэг сайхан сэтгэл, итгэл үнэмшлийг үе тэнгийн нөхөддөө болон хойч үеийнхэндээ дамжуулан өгдөг. Mиний бие Монголын боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж буй ахмад багш. Хөдөлмөрийн хамт олон маань улам залуужсаар бүр Z үеийнхэн (Generation-z)-тэй ажиллаж амьдрах боллоо. Z үеийн багшийн төрх ямар байна вэ гэдгийг эдүгээ хамтран ажиллаж буй “Мэргэжлийн бүлгийнхэн” (cекцийнхэн)-ээсээ хагас жилийн турш ажиглаж анзаарснаа бодит баримтад тулгуурлан  өгүүлье.

Z-чүүд бол 1995-2015 оны хооронд төрсөн хүүхэд, залуус буюу 25-05 настнууд юм. Тэднийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эцэг эх, эмээ өвөө, ах эгчийн хайр халамжийг мэдэрсэн үеийнхэн гэж тодотгоод, супер компьютер, хиймэл оюун ухаан, куантум тооцоолол, шинэ шинэ аплликейшн, алгоритм, сансар огторгуйг эзэмшигчид гэж үнэлэн “Хүн төрөлхтний хиймэл оюун ухаанаар бий болгосон хамгийн хүнд сорилтуудыг даван шийдвэрлэх үеийнхэн”  гэж тодорхойлсон байдаг. Бид тэдэнд ийм их итгэл найдвар хүлээлгэж, хамгийн том боломж,  дэвшилтэт шийдлийг гартаа бүрэн оруулах хүмүүс гэж үзэж байна. Z үеийнхэн буюу нэн шинэ үеийн багшийн төрх ямар байна вэ.

Тэд урлаг, спортын авьяастай, зөв өрсөлдөж чадвал амьдрах аргаа эрт олчихдог, шинэ шинэ технологиудыг хүлээн авах төрөлх өгөгдөлтэй, сэргэлэн цовоо, нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайн гэсэн шилдэг чанар, шинжийг агуулдаг ч  сайнаасаа илүү их сөрөг, дутуу дулимаг байдлыг бас хадгалжээ. Тэд ахмад үеийн багш нарын амжилтад шогширч талархдаггүй. Сайхан зүйлд ач холбогдол төдийлөн өгдөггүй, манлайлагчтай зэрэгцэн орших дургүй, өрсөлдөөнийг атаархлаас төдийлөн ялгаж чаддаггүй, ямар ч зэмлэлийг хүлээн авч чадахгүй, шүүмж хэлсэн хэнийг ч болов тайлбар хийн сөрдөг. Сул талыг нь хэлбэл өстөн дайсан мэт үздэг, биеэ тоодог гэх түгээмэл сөрөг хэв шинжтэй. Аугаа Ф.Шиллер “Биеэ тоох нь амьд амьтны нэн их гуйланчлал мөн” гэсэн байдаг. Тэд ухамсарт бус сөрөг үйлээр өдөөгдөх нь их болжээ. Ухамсар гэж ахуйг тусгах сэтгэхүйн дээд хэлбэрийг хэлдэг.

Нэн шинэ үеийнхний зарим төлөөлөл болох залуу багш нарын ухамсар нэлээд доройтсон бололтой. Учир нь тэд юмыг задлан шинжилж, ойлгож мэдрэхдээ тааруу байдаг. Ухамсарт бус үйл нь зан үйлийг зохицуулахад чиглэх үүрэгтэй. Хүний ухамсарт бус үйлээр өдөөгдсөн сонирхол, шаардлага, хэрэгцээг задлан шинжилснээр түүний хэвийн бус араншин, төрх байдал, зан чанарыг тайлбарлах боломжтой болно. Тэдний тухай хэдэн арван баримт гаргах боломжтой ч ганцыг дурдъя. Нэн шинэ үеийнхний төлөөлөл мэргэжлийн бүлгийн багш нар минь хүний амжилтад талархаж, бахархал болгож чаддаггүй учраас манлайлагчийг шахан зайлуулах тухай таагүй үйл дээр санаа нэгдэж, багшийг гутаасан харамсмаар тохиолдол саяхан боллоо. Үгсэн хуйвалдаж, зориудаар уурлуулах төлөвлөгөө зохион, зарим нь бичлэг хийж баримтжуулан авч ахмад багшаа гомдоосон харанхуй бүдүүлэг үйл үйл явдал энэ сард болсон юм.

Тэдэнд ямар сонирхол, ямар хэрэгцээ байсан бэ. Тэдний хэрэгцээг задлан шинжилж, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийхэд хариуцсан сургалтын менежерийн хэлдэг “Энэ багш шиг хийж гүйцэтгэ” гэх шаардлага яаж түүн шиг ажиллах вэ гэх эерэг хандлага болон төлөвшин тогтохоосоо илүү үргэлж энэ хүнтэй харьцуулагдан бид доогуур үнэлэгдэж байна гэх ухвар мөчид дүгнэлтэд хүрч сөрөг үйл ажиллагааг эхлүүлсэн. Түүнийг хэрхэн унагах, ганцаардуулах, шахан зайлуулах, нэр хүндийг нь гутаах вэ гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа, бусармаг оролдлого болсныг хэвийн бус араншин, шинж төрх, хүн чанараас ангид ажиллагаа гэж дүгнэх үндэслэлтэй байна.

ЕБС-ийн багшийн баримтлах ёс зүйн дүрмийн биелэлт хаашаа одсон бэ. Зарчимгүй эдгээр багш мэргэжлийн нэр хүнд үнэ цэнийг хамгаалах бус гутааж байгаа төдийгүй хамтран ажиллагчийг доромжилж байна. Анхны болон хоёр дахь жилдээ ажиллаж буй багш болох гэж яваа бяцхан зүрхнүүдийг хэн зоригжуулав. Хэн турхирав, удирдах ажилтан хамт олон дунд таагүй уур амьсгал үүссэн аливаа үйлдэлд оролцохгүй, хөхиүлэн дэмжихгүй байхыг ёс зүйн дүрэм сануулдаггүй бил үү. Оюутны ширээнээс гарч анхны жилдээ ажиллах шинэ багшийг хайрын сэтгэлээр өлгийдөж, багш болгоход мэдээж сургалтын менежер, ахмад үеийнхний нөлөө их. Хичээл дээр нь хэзээнээс сууж хянах вэ. Түүнд хүүхдээ таних болон ажилдаа дадлагажих хугацааг хэдий болтол өгөх вэ. Цаашид ганцаар ажиллахдаа юун дээр анхаарах хэтийн төлвийг тогтоож туслах, бие даан унших, сурган заах арга зүйн номыг санал болгож, хэрэгцээтэй гэж үзвэл унших номын жагсаалт гаргаж өгч туслахын оронд хэн нэгнийг тагнах, хов зөөх бусармаг аргад сургаж байна.

Дөнгөж оюутны ширээнээс гарсан залуу багш ховын үг, хорын сэтгэлд автаж байна. Ёс зүйн хувийн итгэл үнэмшил бол бие хүний хүмүүжлийн эцсийн үр дүн, хүний оюуны шинж төрхийг тодорхрйлогч гол үзүүлэлт, зан төлөвт илэрч байгаа үзэл бодол, үйлдэл, ам ажлын нэгдэл мөн. Эрхэм уншигч та нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа болов уу. Залуу багш нарын ёс зүйн итгэл үнэмшил яаж тогтож байна вэ. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Ёс зүйн зөвлөл хяналт тавьж, мониторинг хийж ажиллах цаг нэгэнт болсон бус уу. Ийм ёс зүйтэй багш нарт бид Монголын ирээдүйг даатгаж байна.         

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

9 цаг 31 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

13 цаг 12 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

13 цаг 25 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 52 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 49 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

16 цаг 23 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

20 цаг 27 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

20 цаг 27 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

20 цаг 27 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

20 цаг 27 мин