А.Ариунзаяа:Цалингийн бодлого нэгдсэн байх ёстой тул шүүгчийн цалинг нэмэх тогтоолыг буцаасан

2022-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэв. Хуралдаанд Засгийн газрын гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “УИХ-аас Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгчийн туслахуудын цалин нэмэгдүүлэхээр болж, шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан. Гэтэл тавдугаар сар хүртэл эдгээр хүмүүсийн цалинг нэмээгүй байна. А.Ариунзаяа сайд нэгдсэн журмаар олгож эхэлнэ гээд хууль хэрэгжүүлэхгүй байна. Ямар үндэслэлээр та хууль хэрэгжүүлэхгүй байна вэ" гэж асуулаа.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бид Засгийн газарт энэ асуудлыг оруулсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буцаасан. Яагаад буцаасан гэхээр цалин хөлсний бодлого нэгдсэн байх ёстой. Хоёрдугаарт, шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн цалинг хууль гаргаад ТЗ 5 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ, ТЗ 6 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг заалтаар нэмсэн. Тэгвэл хууль гаргаад өөртөө цалин нэмэх нь шударга явдал уу.. УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хамтарч төрийн албаны ангилал, зэрэглэлийг эргэн харах нь зүйтэй гэдэг байдлаар ажлын хэсэг ажиллаж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

10 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

14 цаг 13 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

14 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

15 цаг 53 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

16 цаг 51 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

17 цаг 25 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

21 цаг 29 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

21 цаг 29 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

21 цаг 29 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

21 цаг 29 мин