Урьдчилан сэргийлэх үзлэгт Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд хамрагдана

2022-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Ирэх сарын нэгнээс орон даяар зохион байгуулах “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө. Урьдчилан сэргийлэх үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэд хамрагдах боломжтой юм байна.

Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 5-нд баталсан тушаалын гол онцлог нь Монгол Улсын бүх иргэн үзлэг шинжилгээнд насны бүлгээрээ хамрагдах боломжтой. Өмнө нь зөвхөн 18-аас дээш насны иргэд хамрагддаг байсан. Мөн үзлэг оношилгооны нэр төрөл нэмэгдсэн. Энэ нь хүн амын өнөөгийн өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал хавдрын өвчлөл 6000 гаруй оношлогдсоноос 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. 60 орчим хувь нь тав хүртэлх жилийн дотор нас барж байна гэсэн статистик байгаа.  Иймээс үзлэг зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлнэ. Дундаж наслалт уртсаж, амьдралын чанар нэмэгдэнэ. Үзлэг шинжилгээ зохион байгуулахаар орон нутагт бэлтгэл ажил хийж байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт эрүүл мэндийг дэмжих төв нээгдэж байна. Иргэдийн аль насны хүмүүсийг эхэлж шинжилгээнд хамруулах зэрэг зохион байгуулалтын ажлыг орон нутаг хариуцна. Хүн амын нягтрал, тоног төхөөрөмж, эмч ажилчдын хангамжаас шалтгаалаад эрт илрүүлэг үзлэг шинжилгээ харилцан адилгүй зохион байгуулагдана" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

10 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

14 цаг 29 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

14 цаг 42 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

16 цаг 9 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

17 цаг 7 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

17 цаг 41 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

21 цаг 45 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

21 цаг 45 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

21 цаг 45 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

21 цаг 45 мин