Трэнд зочин: Арчуг хааны онцолсон 10 эшлэл

2022-04-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээж буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэгийг урьж ярилцсан. Тэгвэл түүний онцолсон эшлэлийг хүргэе.

-Шекспир "Ромео, Жульетта"-гаар хайр сэтгэл мөнх гэдгийг илэрхийлсэн бол Б.Лхагвасүрэн төр бол мөнх оршино гэдгийг гайхалтай бичсэнээрээ яах аргагүй сонгодог юм. Монголын сор болсон сонгодог бүтээлийн хааны дүрд тоглоно гэдэг үгээр илэрхийлж гүйцэмгүй мэдрэмж юм байна. Гайхалтай хувь тавилан, хувь зохиол юм даа.
-Ийнхүү Арчуг хааны дүр миний уран бүтээлийн жагсаалтад бахархалтайгаар бичигдэж байна.
-Ч.Найдандорж найруулж Л.Жамсранжавын тоглож байсан Тамгагүй төрд би олны хэсэгт тоглож, дэргэдээс нь харж байлаа. Тэр үеийн жүжгийн тавилтыг өнөөдрийнхтэй харьцуулашгүй. Үзэгчдийн шаардлага хүлээлтэд нийцүүлж байж шинэлэг болно. Хамгийн наад захын жишээ л гэхэд тайз, дэлгэц, дуугаралт гээд технологийн шийдэл талаасаа ч тэс ондоо юм.
-Энэ удаа Б.Баатар найруулагчийн шийдэл, дэглэлт дор урьд нь тайзан дээр хамтарч ажиллаж байсан хамтрагчидтайгаа гар сэтгэл нийлж ажиллалаа. Сэтгэл хангалуун байна. Жүжгийн нэр нь хүртэл "Тамгагүй төр" гээд дуугарчихсан байгаа нь хангалттай. Хоёрхон үгээр ямар агуу санааг илэрхийлж байна вэ. Үг бүрийг нь бодож, задалмаар амттай.
- Арчуг хааны өрнөл, үндсэн чиг шугамнаас гадна эцэг хүнийг л харуулья  гэж бодсон. Монголчууд гэрээ засаад төрөө зас гэдэг. Хүний гэр, гал голомт, гэр бүл ямар байгаагаас шалтгаалж улс орны өнгө төрх тодорхойлогддог гэж боддог. Тиймээс төрийн тэргүүн, хаанаас гадна эцэг хүн ямар байх ёстой юм бэ гэдгийг тодруулж гаргаж ирэхийг хичээсэн.
-Анх бол эмээсэн. Б.Лхагвасүрэн гуай бичиж үлдээгээд анх удаа тавьж байгаа бол нэг хэрэг. Гэтэл өмнө нь ард түмний хайрлаж хүндэлж явдаг мундаг жүжигчний бүтээсэн дүрийг дахин гаргаж ирэхэд тодорхой хэмжээний айдас, эмээх зүйл байлгүй яахав. Гэхдээ шинэчилсэн хувилбар, өөр найруулга, өөр тавилт гэдэг талаасаа харьцуулж бас болохгүй. Тухайлбал, энэ удаагийн дэглэлтийн  найруулагчийн өнцөг нь төр мөнх орших тухай дуугарч байх жишээтэй.
-Үзэгчийн суудлаас бол жүжгийг сэргээж, шинэчилж байгаад алга таших нь зүй.  Б.Лхагвасүрэн гуайн сонгодог жүжиг дахин амилж мөнх оршоосой. Үүгээрээ сонгодог байгаасай гэж алга ташина. Мөн эцэг хүн ямар байх ёстой вэ гэдгийг л мэдэрч ойлгож сууна байх даа.
-Бэлтгэл сургуулилт хийх нэг хэрэг. Үзэгчдийн өмнө тоглох огт өөр мэдрэмж.Амьд энерги мэдрэгддэг. Зарим хэсэгт үзэгчид хамт уурлаж, инээж, уйлж байгааг мэдрэхээр улам илүү хөглөгдөж, жүжиг сүнслэг болж эхэлдэг. Үзэгчид өөрсдийгөө суугаад үзэж байна л гэж бодоод байдаг. Яг үнэндээ жүжгийг босгож ирдэг.
-Үзэгчдийн санаа алдах, нулимсаа арчих, бухимдах гээд хөдөлгөөн бүхэн нийлж заалыг амилуулж байдаг. Урд суугаа хүн нулимсаа арчиж байгааг харах, надтай хамт уйлж байгаа мэдрэмжийг хайрламаар. Хаантай цуг уйлж байна гэж бодох ямар гоё гэж санана. Үзэн ядаж байгаа нь хүртэл гоё. Энэ бүх мэдрэмжийг тайлбарлахад үг ч багадна.
-Агуу зохиолчийн хэлсэн үгнүүдийг мэдрэмж, тархиараа боловсруулж амаараа гаргана гэдэг надад бүхэл бүтэн сургууль төгссөн юм шиг л болж байна. Нэг мөр нь, нэг үг нь хүртэл шидтэй. Нийлүүлж базаад ойлгох аваас туйлдаа хүрсэн амттай хоол шиг үгийг цээжиндээ суулгаж, баг багаар зөөгөөд үзэгчдэд хэлнэ гэдгийг юутай зүйрлэх билээ. Заримдаа хэмжээг нь ихдүүлэх вий, багадуулах вий гэж бодож хэлэхэд хүртэл айдастай санагддаг. Хэтэрхий эмоцитой хэлж болохгүй. Яг тэнцвэртэй торгон мэдрэмжтэй барьж тоглоход хэцүү. Бачуурахдаа хурдан хэлмээр санагдана. Гэтэл нэг үг нь хаягдах вий гэж эмээж, харамсмаар.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

10 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

14 цаг 36 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

14 цаг 49 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

16 цаг 16 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

17 цаг 14 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

17 цаг 48 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

21 цаг 52 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

21 цаг 52 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

21 цаг 52 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

21 цаг 52 мин