Б.ОД
Цар тахлын улмаас 2021 оны зургадугаар сарын 30-наас хойш мах, махан бүтээгдэхүүний экспортыг хориглосон. Тэгвэл БНХАУ руу дахин мах экспортолж эхэлжээ.
Энэ талаар Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг "Коронавирусын халдварын улмаас зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласан. Үүний үр дүнд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв. Хятадын талтай эхний ээлжид Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn