Б.ОД
Манай улс сүүлийн хоёр жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цар тахлын улмаас тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх Хотын даргын захирамж гарсан байна.
Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг. Энэ оны зургаадугаар сарын нэгэн лхагва гарагт тохионо.
Улсын хэмжээнд коронавируст халдварын тархалт буурсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хязгаарлалтын дэглэмийг бууруулах шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газраас гаргасан билээ. Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа энгийн горимд ороод байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn