LRT яагаад хэрэгтэй вэ

2022-04-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Замын ачаалал 3 дахин хэтэрсэн, нэмээд жилд 80 мянган машин орж ирж байгаа энэ үед Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол арга нь иргэдийг машинаас татгалзуулах... Жил бүр нэмэгдэж байгаа 80 мянган машиныг гүйцэж авто зам тавих, түгжрэлтэй тэмцэх боломжгүй.

Харин иргэдийг хувийн машинаас татгалзуулахын тулд зөрүүлээд хэрэгцээ шаардлагад нийцсэн нийтийн тээвэр санал болгох ёстой юм. Дэлхийн том хотууд бүгд л ийм замаар явсан. Тэгвэл шаардлагад нийцсэн нийтийн тээвэр гэдэг нь хугацаандаа ирдэг, тохилог, цэвэрхэн нийтийн тээвэр байх ёстой. Энэ жил 500 гаруй автобус шинээр авахаар зэхэж байна. Гэхдээ автобус дангаараа "шаардлагад нийцсэн" хэрэгцээг хангаж чадахгүй. Тийм учраас хөнгөн галт тэргийг Улаанбаатар хотод бий болгох ёстой гэж зүтгээд байгаа юм.

Өртгийн тухайд...

2009 оноос хойш хэд хэдэн удаа масс транзит бий болгохоор судалсан. 1 км нь 118 сая $, 73 сая $ гэх мэт... Хамгийн хямд өртөгтэй нь бидний нэвтрүүлэх гээд байгаа төсөл. Эхний ээлжийн 18.1 км замыг 926 сая $ буюу 1 км-ийг 50 гаруй сая $-оор барих боломжтой. Үлдсэн 2 чиглэлийн нэг нь 14 км, 17,5 км байх юм. Энэ чиглэлүүдийн урт, богино нь өөр, газар чөлөөлөх талбарууд ч мөн өөр... Тэгэхээр 926 сая $-г гуравт үржүүлээд 3 тэрбум доллар гэж муйхраар тооцож огт болохгүй. ТЭЗҮ нь гараагүй байхад цээжээр бодох нь хэтэрхий мэргэжлийн бус, увайгүй хэрэг.

Батлан даалт...

Нийтдээ 500 сая $-ийн батлан даалт хүссэн. Батлан даалт өгвөл хүү 3 хувь болох юм. Харин батлан даалт өгөхгүй бол хүү нь 5% болно гэсэн үг. Батлан даалттай, даалтгүй хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой гэсэн үг. Гэхдээ аль болох бага хүүтэй байх нь бидэнд хэрэгтэй. Том төсөлд 2 хувь гэдэг маш их мөнгө. Хотын даргын ажлыг 2 жилийн дараа өгчих юм чинь гээд өндөр хүүтэй зээлээр төслийг явуулах боломжтой. Гэхдээ би нийслэл хотдоо хоноцын сэтгэлээр хандахгүй.

Яарах шалтгаан...

Хэрэв бид энэ зуныг алдвал 2024 онд LRT ашиглалтад орж амжихгүй. Энэ зун эхлүүлж чадахгүй бол ирэх жилээс улс төржилт нэмэгдээд, масс транзит тээвэр дахиад л мөрөөдөл болно. Дахиад л бид хийе гэснээ татаж чангааж, дороо эргэлдэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Дэмжиж байна
Б Рэнцэнханд маш зөв шиидвэр бна дэмжиж бна Амжилт
Дэмжиж байна Р.Эрдэнэчимэг
Дэмжиж байна
Б.Бальдирмаа
дэмжиж байна амжилт хүсье
Чимэдрагчаа
дэмжиж байна
Чулуунцэцэг дэмжиж байна
Түгжирлийг бууруулах зөв шийдэл байна дэмжиж байна
Мөнхэрдэнэ
Дэмжиж бна
Дэмжиж байна
Батцэцэг
Дэмжиж байна
Дэмжиж байна
Дэмжиж байна
Дэмжиж байна
Санжааханд
Дэмжиж байна
Хотых хөгжилд байх ёстой зүйл шүү.
Дэмжиж бн
Дэмжиж байна
Дэмжиж байна
Дэмжиж байна.
Мeтротой болох юмсан.Хотын хөгжил өнгө үзэмж сайжирна шүү даэ.Дэмжиж байна.
Монголд гүүрэн буяу газар доорх галт тэрэг явуулах шаардлагатайг гадны судлаачид тогтоосон
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

10 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

14 цаг 12 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

14 цаг 25 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

15 цаг 52 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

16 цаг 49 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

17 цаг 23 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

21 цаг 27 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

21 цаг 27 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

21 цаг 27 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

21 цаг 27 мин