Макрон Францыг дахин таван жил удирдана

2022-04-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Франц улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ням гарагт болж, одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон дахин ялалт байгууллаа. Тэрбээр 58.5 хувийн саналаар ширүүн өрсөлдөгч, хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Ле Пенгээс илүүрхсэн байна. Макрон,   Ле Пэн нар таван жилийн өмнө буюу 2017 онд мөн өрсөлдөж байв. Тухайн үед Макрон 66 хувийн саналаар Ле Пэнийг ялж байсан юм.

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр хоёр дахь шатны санал хураалтад түдгэлзсэн хувь 28 байсан нь сүүлийн 50 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.  Мөн сонгуулийн ирц 72 хувьтай байсан нь 1969 оны сонгуулиас хойших хамгийн бага ирцэд тооцогдож байна.

Макрон ялалтын дараах илтгэлдээ “Итгэл хүлээлгэж дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Иргэн нэг бүрийн ерөнхийлөгч байхаа амлаж байна. Өмнөх бүрэн эрхийн хугацаан дахь үйл хэргээ үргэлжлүүлээд зогсохгүй яг одоогийн Францад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээлээ” гэв. Мөн тэрбээр хуваагдсан нийгмийг нэгтгэж, францчуудыг эвлэрүүлэхээ амлажээ.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел “Макрон ялсан нь гайхалтай. Энэ ороо бусгаа цаг үед бидэнд нэгдмэл Европ хэрэгтэй. Франц улс илүү бие даасан, илүү стратегийн ач холбогдолтой Европын Холбоонд үнэнч байгаагаа харууллаа” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Харин Германы канцлер Олаф Шольц мэдэгдэлдээ Францын сонгогчид “Европын талд байгаагаа хүчтэй илэрхийллээ” гэжээ.

Харин түүний өрсөлдөгч, 41 хувийн санал авсан Ле Пэн “Манай улсад эрх чөлөөний шинэ салхи үлээж болох байсан ч саналын хайрцаг бүхнийг орвонгоор нь эргүүллээ. Энэ удаагийн сонгуульд Үндэсний  ралли нам түүхэн, гялалзсан амжилт үзүүллээ. Тоглоом дуусах болоогүй байна. Зургадугаар сард болох  парламентын сонгуульд бидэнд ирээдүй байна” гэв.

Хэрэв Марин Ле Пэн ялсан бол Францын Европын холбоо болон барууны орнуудтай харилцах харилцаа эрс өөрчлөгдөх байсан гэж ажиглагчид таамаглаж байв. Учир нь Ле Пэн цагаачлалын хатуу бодлого баримтлах, уугуул франц хүмүүсийн аж амьдрал, эдийн засгийн нөхцөлийг нэн тэргүүнд тавих амлалт өгч байв. Макрон өрсөлдөгчийнхөө намыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс хамааралтай, 2014 онд Оросоос зээл авч байсан зэргийг сонгуулийн сурталчилгааныхаа үеэр шүүмжилж байлаа. Тиймээс Украинд дайн өрнөж буй эгзэгтэй цаг үед Ле Пэнийг дэмжихгүй байхыг сонгогчдод уриалж байсан юм.

Эх сурвалж:CNN

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

10 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

14 цаг 23 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

14 цаг 36 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

16 цаг 3 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

17 цаг 0 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

17 цаг 35 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

21 цаг 38 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

21 цаг 38 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

21 цаг 38 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

21 цаг 38 мин