Б.ДОЛЖИНЖАВ
Улсын хэмжээнд даваа гарагт коронавируст халдварын 15 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 10 нь Улаанбаатарт, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдвар авсан 212 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 458 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 12 нь нэн хүнд, 56 нь хүнд, 139 нь хүндэвтэр, тав нь хөнгөн оноштой байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын таван тохиолдол Өмнөговь аймагт илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn