Б.ОД
Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс бэлтгэн гаргасан "Дэлхийн улс орнуудын сурагчдын сургууль дээрх хооллолтын төлөв байдал-2020" илтгэлд сургуулийн хоол хөтөлбөрийн хүртээмжийг дурджээ.
Үүнд улс орнуудын 80 гаруй хувь нь сургуулийн хоол хөтөлбөрийн бодлоготой. Энэ нь сургуульд хамрагдах, суралцах боломжийг нэмэгдүүлж байдаг ач холбогдолтойг онцолсон байна. Тухайлбал, сургуулийн хоолны хөтөлбөрт дэлхийн 163 улсын 388 сая хүүхэд хамрагдаж байгаа юм.
Манай улсын тухайд 1-5 ангийн сурагчид "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдаж байна. 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хөтөлбөрт олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, нэг хүүхдэд ногдох зардлыг 1500 төгрөг болгосон юм. Ингэснээр бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрдэж байгаа хэмээн холбогдох албанаас мэдээлж байв.
Эх сурвалж:www.polit.mn