З.БАТЦЭЦЭГ
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны туслах хэлэхдээ Лондон бүтээлч харилцаа тогтоохыг эрмэлзэж, Исламын Бүгд Найрамдах улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ. Энэ тухай Ираны IRNA агентлаг мэдээлэв. Их Британи өнгөрсөн сард Исламын Бүгд Найрамдах улсад төлөх урт хугацааны 400 сая фунт стерлингийн өрийг барагдуулсны дараа Ирантай худалдааны харилцаагаа хэвийн болгох хэтийн төлөв юу вэ гэсэн асуултад “Лондон Тегерантай бүтээлч харилцаа тогтоохыг эрмэлзэж байна" гэж Их Британийн албаны хүн хариулж, Их Британи Ирантай эдийн засгийн харилцаагаа цаашид бэхжүүлэхийн тулд Венад эцсийн тохиролцоонд хүрэхийг хүсэж байна гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn