З.БАТЦЭЦЭГ
Францын хэд хэдэн хий нийлүүлэгчид хэрэглэгчидтэйгээ тогтоосон үнээр гэрээгээ цуцлах эсвэл сунгахгүй байхаар шийджээ. Энэ тухай BFM телевиз мэдээлэв. Цэнхэр түлшний үнэ нэмэгдсэнээс 20 орчим аж ахуйн нэгж үүргээ биелүүлж чадахгүй байна. Газрын тос, эрчим хүчний мэргэжилтэн Жан-Пьер Фавеннекийн хэлснээр хийн үнэ зургаа дахин өссөн тул операторууд алдагдалтай ажиллах боломжгүй гэв. Иргэд эдийн засгийн шалтгаанаар тогтсон үнээр гэрээ байгуулсан. Гэсэн ч гэрээг цуцалснаар хэрэглэгчдийн хийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэхэд хүргэсэн. Инженер, "Эрчим хүч" номын зохиолч Максенс Кордиер францчуудад томоохон, тогтвортой компаниудад хандаж, түлшний зарцуулалтыг багасгахыг зөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn