Б.ОД
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг өчигдрөөс эхлүүллээ.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Камдер” компанийн эзэмшилд хамааралгүй 584 ам.метр газрыг чөлөөлөх шийдвэр гарчээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайг албадан чөлөөлж, заасан талбайд 90 метр урттай явган хүний болон дугуйн зам барихыг Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгасан байна.
Захирамжийн дагуу “Камдер” ХХК-ийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн өгч, даваа гарагаас стандартад нийцсэн явган хүний болон дугуйн зам барьж эхлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж:www.polit.mn