Б.ОД
Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Бид холын төлөвлөгөөтэй хөгжлийн бодлогоо дагаж ажиллах ёстой. Сонгуулийн мажоритар тогтолцоо энэ олон хямралын үүд хаалгыг нээж өгч байна. Тиймээс өөрчлөх хэрэгтэй. Хэт нэг намын давамгайлал улс орныг хөгжлийн гацаанаас гаргаж чадахгүй. Миний хувьд холимог тогтолцоогоор сонгогдсон парламентад ажиллаж байсан. Гишүүн болгоны үгийг сонсдог байсан. Сүүлийн хоёр парламент хэн нэгний даалгавраар ажил хийж байна. Нэгдсэн төсөв баталж байгаа боловч тойргийн төсөв батлаад байгаа. Тиймээс эхлээд сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй. Үүнээс өмнө улс төрийн намн хуулийг хэлэлцээд хэрэггүй" гэв.
Эх сурвалж:www.polit.mn