П.АМГАЛАНБАЯР
COVID-19 халдварын эсрэг дархлаажуулалтанд нийслэлийн хэмжээнд өчигдөр 135 иргэн хамрагджээ. Тодруулбал, I тунд 4, II тунд 20, III тунд 64, IV тунд 47 иргэн хамрагдсан байна. Дархлаажуулалт эхэлснээс
нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байгаа аж. Харин зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.795 (77.4 хувь), 16-17 насны 27.095 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Эх сурвалж:www.polit.mn