П.АМГАЛАНБАЯР
“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байна. Тодруулбал, уг төслийг АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр явуулж байгаа аж. Уг төслийн хүрээнд зохион байгуулж байгаа “Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт Хойд бүсийн төв-Орхон аймагт эхэллээ. Сургалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлыг хэсэг удирдан явуулж байна. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой комиссын гишүүдэд гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн үнэлгээний өнөөгийн байдал, ослын удирдлагын системийн зохион байгуулалт ба чиг үүрэг, олон улсын хүмүүнлэгийн стандартууд болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвүүдээр мэдээлэл өгөх аж.
Эх сурвалж:www.polit.mn