Малчид гарааны бизнес эхлүүлэн, эрсдэлд бэлтгэж байна-2

2022-04-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хот, суурин газрын өндөр боловсролтой залуус гарааны бизнес эхлүүлдэг гэх ойлголтоор өөрсдийн оюун санааг “цоожлоод” удлаа. Гэвч гарааны бизнес эхлүүлэх нь амьдралын чанараа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, ажлаа хөнгөвчлөх нэг арга болохоос боловсролын түвшин хамааралгүй гэдгийг НҮБ-ын төрөлжсөн бүх байгууллага хамтарч анх удаа Завхан аймагт хэрэгжүүлсэн “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн үр дүн бидэнд харууллаа. Төслийн хүрээнд Завхан аймгийн Тэс, Идэр, Их-Уул, Отгон, Дөрвөлжин гэсэн таван сумын малчдад гарааны бизнесээ эхлүүлэх санхүүжилтийг бэлэн мөнгөөр биш шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр дамжуулан олгосноороо онцлог байв. Ийн энэ удаагийн нийтлэлээрээ малчид ямар гарааны бизнес эхлүүлж, орлогоо нэмэгдүүлэх гарц гаргалгааг хэрхэн эрэлхийлснийг хүргэе.

 

ӨВ СОЁЛОО ОРЧИН ҮЕТЭЙ УЯЛДУУЛАН ШИНЭ ТҮВШИНД ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

 

Хавартаа мал төллөх, ямаа самнах, зундаа хонио ноослох нь малчдын хамгийн хүнд хэцүү ажил байдаг. Хаврын хавсарга, гэнэтийн цасан шуурга, зуны хүйтэн бороонд төлөө эсэн мэнд хүлээж авах нь их хариуцлага шаарддаг. Мөн зуны аагим халуунд хэдэн өдрийн турш хонь ноослох бас нэгэн амаргүй “даваа” билээ. Энэ зовлонг мэдэх Завхан аймгийн Идэр сумын таван малчин нэгдэн нэг баг болж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь”  төслөөс санхүүжилт авч хонь хяргах гарааны бизнесээ эхлүүлжээ. Тус бүлгэмийнхэн жил бүрийн таваас зургадугаар саруудад сумын иргэдээс захиалга авч, тусгай хонины ноос хяргах багажны тусламжтайгаар  хонь ноослох үйлчилгээ үзүүлдэг юм. Үүнээс гадна тэд мал хөнгөлөх, эмнэг сургах аливаа ажилд тусалж, жуулчдад зориулсан ёс заншлыг харуулсан уралдаан, тэмцээнийг ч зохион байгуулах боломжтой талаар бидэнд ярив.

Мөн Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн иргэд төслийн санхүүжилтээр улирал харгалзахгүйгээр борц хатааж, нунтаглах гарааны бизнесээ эхлүүлжээ. Тэд аймаг, сум цаашлаад улсын хэмжээнд нунтагласан бэлэн борц бэлтгэж, нийлүүлэх үйлчилгээг шуурхай үзүүлэх нутгийн брэнд үүсгэхээр зорьж байна. Төв, суурин газрын байшин, орон сууцанд амьдардаг хүмүүс борц нүдэж хэрэглэх боломжгүй байдаг нь хамгийн том асуудал байдаг. Тэгвэл НҮБ-ын хэрэгжүүлсэн төслөөр Завхан аймгийн Тэс сумын иргэд энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэн, нүдэж, нунтаглан бэлтгэсэн борцыг та бүхний гарт хүргэх шинэлэг бизнесийг эхлүүлснийг дуулгахад таатай байна. Энэ бол НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн хэлсэн  малчид уламжлалт  өв соёлоо орчин үеийн техник технологитой уялдуулан шинэ түвшинд хөгжүүлж байгаагийн илрэл юм.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

 

Завхан аймгийн Тэс сумын малчин О.Баярцэцэг нөхрийн хамт өнгө үзэмжтэй, өндөр чанартай суран ташуур болон бусад сур, суран эдлэл үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөхүйц Тэсийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгохоор зорьж байна. Тэд 2018 оноос уламжлалт аргаар сур, суран эдлэл хийж эхэлжээ. Харин 2020 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хамтарсан төсөлд хамрагдан  шир элддэг болон арьс элддэг төхөөрөмж авч бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг сайжруулан, үйлдвэрлэх хурдаа нэмж ажиллаж байна. Тэд эдгээр суран эдлэлээ борлуулан тогтмол орлоготой болсондоо НҮБ-ынханд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Хөдөлмөрч хосууд сүлжмэл хазаараа 150 мянга, бугуйлаа 250 мянга, чөдрийг 30 мянган төгрөгөөр борлуулан нэмэлт орлого олж, эрсдэлд бэлтгэж байна.

Харин Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Гүзээлгэнэ” бүлэг хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх зорилготойгоор 2019 онд байгуулагдсан. Зургаан гишүүнтэй тус бүлгэм НҮБ-ын төслөөс санхүүжилт авч, усалгааны системтэй болж, эрт ургацын хүнсний ногоо тариалах боломж бүрджээ. Тэд төсөлд хамрагдахаас өмнө өргөст хэмх, улаан лооль тариалдаг байсан бол өдгөө  чинжүү, хулуу, гүзээлгэнэ, брокколи гэсэн 10-аад төрлийн ногоо тариалж байна. “Гүзээлгэнэ” бүлэг орон нутгийн иргэдийг эрдэс бодисоор баялаг, шинэхэн нарийн ногоогоор хангаж, тухайн салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулан, байр сууриа эзэлсэн аж ахуйн нэгж болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хоёрхон төрлийн ногоог 10 гаруй болтол нь өргөжүүлэн тариалах боломжийг олгосноос НҮБ-ын төслийн үр дүнг бид бэлээхэн харж болно.

Мөн Завхан аймгийн Отгон сумын “Гоёл” бүлэг үйлчлүүлэгчдийн хүссэн загвараар, сэтгэлд нийцсэн, чанартай загварлаг хувцас үйлдвэрлэдэг. Тус бүлгэм 2015 оноос долоон гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд төслийн хүрээнд сүүлийн үеийн тоног төхөөрөмж авч, оёдлын нэр төрлөө нэмэгдүүлэн хэдийнэ байнгын захиалагчтай болжээ. “Гоёл”-ын эмэгтэйчүүд үндэсний хувцас, европ хувцас хийхээс гадна хувцас засварын үйлчилгээ үзүүлж байна.

Ийн НҮБ-ын хэрэгжүүлсэн төсөл малчдад  санхүүжилт олгон гарааны бизнесээ эхлүүлэн, нэмэлт орлого олох, ажлаа хөнгөвчлөх, техник технологио сайжруулан уламжлалт бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжийг нээж өглөө гэдгийг малчид онцолж байв. Тиймээс энэ төслийг Завхан аймгийн бусад сум төдийгүй 21 аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх нь мал аж ахуйн салбарын хөгжлийг сайжруулж, малчдын залгамж халааг үргэлжлүүлж, ямар нэгэн байгалийн гамшиг тохиолдоход амьжиргаагаа алддаг байдал багасах нь хамгийн чухал ач холбогдол юм. Хөгжил зөвхөн төв, суурин газарт байдаггүйг, бизнесийг зөвхөн өндөр боловсролтой хүмүүс эрхэлдэггүй гэдгийг дээрх төсөл бидэнд харууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 79 (6811)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

11 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

15 цаг 37 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

15 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

17 цаг 17 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

18 цаг 14 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

18 цаг 48 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

22 цаг 52 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

22 цаг 52 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

22 цаг 52 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

22 цаг 52 мин