П.АМГАЛАНБАЯР
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 2.3 дахин буурсан байна. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Тиймээс иргэдийг хуурайшилт ихтэй хавар, намрын улиралд ой, хээр ил гал түлэх, чүдэнз асаах, тамхи татахаас татгалзаж, цог нурам хаяхгүй байхыг албаныхан анхааруулж байна. Түүнчлэн
“Түймрийн аюултай үе” гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдөр, ес дүгээр сарын 20-ноос арвандүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг аж.
Эх сурвалж:www.polit.mn