Б.ДОЛЖИНЖАВ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпийн Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпийн наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ.
Азийн паралимпийн наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат томилогдсон байна. Ингэснээр тэрбээр энэ нэр хүндтэй наадмыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулах анхны монгол хүн болох юм.
“Азийн Паралимпийн хороо нь 44 орныг эгнээндээ багтаасан бөгөөд тус хороо нь 14 удирдах зөвлөлийн гишүүнчлэлтэй юм. Түүнийг Үндэсний шигшээ багийн албаны даргаар 2008 онд ажиллаж байх хугацаанд Монгол Улс анхны олимпийн алтан медальтнуудаа өлгийдөн авсан билээ.
Н.Оюунбат нь
-БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуульд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан.
-Орос, англи, хятад хэлтэй.
-БСШУЯ-ны дэргэдэх Европын сургалтын төвд төслийн зохицуулагч.
-ЮНЕСКО-ийн БНХАУ-ын Бээжин хот дахь салбарын төв, Азийн спортын менежментийн холбооны тэргүүлэгч гишүүн.
-Азийн спортын менежментийн холбооны ерөнхийлөгч.
- Дэлхийн спортын менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
-Азийн паралимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн.
- Эмэгтэйчүүд ба спорт” комиссын даргаар 2019 оноос ажиллаж байна.
Эх сурвалж:www.polit.mn