E-Mongolia-гаар “notification” хүргүүлж эхэллээ

2022-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цахим хөгжлийн багц хуулиуд энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан иргэнд мэдэгдэл хүргэх системийн талаар мэдээлэл хийлээ. Тус системийн тусламжтайгаар иргэний мэдээлэлд хэн хандаж буйг мэдэх, хянах боломжтой болж байгаа юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Зөвхөн 2021 оны статистикаас харахад иргэдийн мэдээллийг 511 сая гаруй удаа солилцсон байна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь мэдээллийг хэн, яах гэж ийм олон удаа дамжуулж байгааг тухайн иргэн мэддэггүй байсан. Ямар мэдээлэл нь төрд, ямар нь хувийн хэвшилд, түүнийг нь хэн, яаж ашиглаж байна вэ гэдгийг тухайн иргэн хянадаг байх бүрэн эрхтэй. Энэ асуудлыг зохицуулсан Хүний хувийн мэдээллийн тухай, Нийтийн мэдээллийн тухай хуулиуд тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Ингээд мэдэгдэл хүргэх системийг өнөөдрөөс нэвтрүүлж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд “Иргэний мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, шилжүүлсэн, харсан тохиолдолд иргэнд мэдэгдэл хүргэнэ” гэдэг заалт байгаа.

Ингэхдээ мэдэгдэл хүргэх системийг хэд хэдэн форматаар явуулахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, E-Mongolia-гаар notification хүргүүлэх. Өнөөдрийн байдлаар E-Mongolia аппликейшнийг нэг сая удаа татсан байна. Тэгвэл уг аппликейшнийг татсан нэг сая хүн өөрийнх нь ямар мэдээллийг хэн ашигласныг харах боломжтой юм. Хоёрдугаарт, үндэсний и-мэйлийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай цахим орчин гардаг хамгийн том асуудал бол залилан. Хүний бичиг баримт, и-мэйлийг ашиглаж цахим орчинд залилан хийх гэмт хэрэг гардаг учраас иргэнд өөрт нь зориулсан и-мэйл хаягаар харилцах шаардлага үүсэж байгаа. Энэхүү и-мэйл хаягаар мэдэгдэл хүргүүлнэ. Өнөөдрийн хувьд E-Mongolia аппликейшнээ шинэчилснээр мэдэгдэл хүргэх системийг ашиглах боломжтой болно.Тэндээс таны мэдээллийг хэн харсныг цаг хугацаатай нь харах боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

12 цаг 51 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

16 цаг 32 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

16 цаг 45 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

18 цаг 12 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

19 цаг 9 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

19 цаг 43 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

23 цаг 47 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

23 цаг 47 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

23 цаг 47 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

23 цаг 47 мин