П.АМГАЛАНБАЯР
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, алба хаагчид иргэн, хуулийн этгээдийн 1,5 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ногоон бүсийн 81 аманд хяналт шалгалтыг хийж, гал түймэр гарч болзошгүй 10 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Түүнчлэн ногоон бүсэд зорчиж байсан 106 автомашин 850 иргэн, 21 айл өрх, найман аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 105 ширхэг санамж тараасан байна. Мөн бүтцийн нэгжүүдийн Гал түймэр унтраах, Аврах 16 ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр анги болон ногоон бүсийн байрлалд бэлэн байдлыг ханган давхардсан тоогоор 671 алба хаагч ажиллаж, есөн удаагийн өнжмөл өвсний гал түймрийг унтрааж ажилласан байна. Шар өвсний гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18,8%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn