П.Амгаланбаяр
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар 15 алба хаагчийг дотоод аудиторын сургалтад хамруулав. Тодруулбал, Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд уг ажлыг зохион байгуулжээ. Мөн ангийн захирагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хууль, эрх зүйн баримт бичгийн эмхтгэлээр гарын авлага бэлтгэн, үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ офицер бүрэлдэхүүний өдөр тутмын болон долоо хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж байгаа юм.
Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар алба хаагчдыг хөнгөлттэй нөхцлөөр хамруулах 60 айлын орон сууцны газрыг шийдвэрлүүлж, амины орон сууцны 0.5 га газрыг дөрвөн алба хаагч, зуслангийн газрыг 12 алба хаагчдад олгосон юм.
Мөн “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт болон ангиллын сургалт авах хүсэлтийг E-mongolia цахим системд суурилуулан иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цахимаар үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн олон улсын стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх, сайжруулахад анхаарч ажиллах зарим чиглэлийг өгснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: Polit.mn