П.Амгаланбаяр
Сүүлийн 24 цагт COVID-19 халдварын 23 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 14 нь Улаанбаатар хотод, 9 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар 167 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд 18, хөнгөн 12, хүндэвтэр 91, хүнд 46 хүн байна. Харин гэрийн ажиглалтад 549 хүн эмчлэгдэж байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn