Н.Хөхөө: Гудамжинд орхисон дөрвөн настай хүүхдийг хамгаалалтад авсан

2022-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нярай хүүхдийг гудамжинд орхисон зураг мэдээллийг нэгэн иргэн цахимд тавьсан байв.  Үүнтэй холбоотойгоор ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө Нярай хүүхэд орхисон асуудлыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Дөрвөн сартай хүүхдийг авч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, түр хамгаалах байранд аваачиж хамгаалалтад авсан. Харин хүүхдийн эцэг, эхийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлсэн. Өнөөдөр саатуулах байрнаас гаргаж зөрчил шалган шийтгэх ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн.

Тухайн газар дээр очиход хүүхдийг аваад явсан байсан. Тиймээс гэрийн хаягийг тогтоож, очиж уулзаж, хүүхдийг хамгаалах байранд хүлээлгэж өгсөн. Хүүхэд хөхүүл байсан учраас Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн хүүхдийн асран хамгаалагчид хүүхдээ авч явах чадамжгүй байсан. Тиймээс эсрдэлийн үнэлгээ, хүүхдийн хүчирхийллийн үнэлгээг газар дээр нь хийсэн байгаа. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, мэдүүлэг авах процесс  явж байна. Эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан учраас хүүхдийг түр хамгаалах байранд байлгаж байгаа. Эцэг, эхээс нь байцаалт авсаны дараа шийдвэрийг гаргана.

Хүүхэд хамгааллын журмаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг хорооны хамтарсан баг үнэлгээ хийж, одоо хуралдаж байна. Хорооны хамтарсан баг шийдвэр гаргаж, холбогдох үйлчилгээг үзүүлнэ. Мөн эцэг эхэд хуулийн дагуу хариуцлага тооцож, 300 нэгжээр торгох заалттай. Хөхүүл хүүхэд учраас ээжээс нь аль болох салгахгүй байх бодлого барина. Эрсдэл өндөр гэж үзвэл хүүхдийг эцэг, эхэд нь өгөхгүй байх зохицуулалт хийнэ. Хэрэв эцэг, эх байх эрхээс түдгэлзүүлэх тохиолдолд цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт өгнө” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 28 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 41 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 8 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 5 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 40 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин