Хүнд мэдрэгдэх хүчтэй газар хөдлөлт 430 удаа бүртгэгджээ

2022-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт дадлагыг өчигдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгууллаа. Уг сургалт нь гамшгаас хамгаалах мэдээлэл, харилцаа холбооны улсын алба, мэргэжлийн ангийн бэлэн байдал, харилцан ажиллагааг сайжруулах, газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрсдэлийг үнэлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой аж. Газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг сайжруулахын тулд олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлдэг. Дадлага сургууль нь гамшгийн бэлэн байдлын түвшинг шалгах, сайжруулах чухал ач холбогдолтой байна.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог  байна. Түүнчлэн өнгөрсөн зуунд долоо болон түүнээс дээш магнитудын газар хөдлөлт 20 гаруй удаа тохиолджээ. Үүнээс магнитуд нь найм хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон нь газар хөдлөлтийн өндөр эрсдэл байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд нийт 159396 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430 удаа бүртгэгджээ. Үүнээс зургаан магнитудтай газар хөдлөлт хоёр удаа болж, давтан чичирхийлэл болсоор байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах асуудлыг Засгийн газар, Онцгой байдлын байгууллага дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулах  нь улс орны гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал, иргэдийн мэдлэг ойлголт, хариу арга хэмжээ авах чадавх, салбар хоорондын харилцан ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс ихээхэн хамаардаг” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 75 (6807)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 24 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 37 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 4 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 2 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 36 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин