Б.ОД
Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газраас таван арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлснээр нэгдүгээрт, аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвтортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, тус салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулна. Гуравдугаарт, 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлана. Дөрөвдүгээрт, агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгаж,тавдугаарт, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжихээр болжээ.
Эх сурвалж:www.polit.mn