Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 20 хүрэхгүй хувь нь боловсролын үйлчилгээ авч байна

2022-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 орчим хүүхэд байна. Тэдний 200 нь боловсролын үйлчилгээг авч байгаа юм.

Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулахын тулд брайль үсэгтэй ном сурах бичгийн хангамжийг сайжруулах, цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх, МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх шаардлагатай байна.

Энэ асуудлыг судлан шийдвэрлэх зорилготой ажлын хэсгийг БШУЯ болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран байгуулахаар болов.

Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянган хүн байгаагаас 6000 нь хөдөлмөрийн насны иргэд байна. Хөдөлмөрийн насны иргэдийн 97 хувь нь ажил эрхэлдэггүй гэдэг судалгааг Хараагүйчүүдийн үндэсний холбооноос танилцуулж байна.

Хөдөлмөр эрхлэх хувь хэмжээ ийм бага байгаа нь зарим талаар боловсролын салбартай холбоотой. Ажлын хэсэг энэ чиглэлээр ч ажиллана хэмээн мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

                                                

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 19 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 32 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

19 цаг 59 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

20 цаг 56 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 31 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин