Төрийн байгууллагуудын удирдлагын тоог бууруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг өчигдөр хуралдсан.

Ажлын хэсгийн хуралдаанаас:

  1. 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх
  2.  Төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийг хянаж, давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах
  3. Тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх
  4.  Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар зардлыг бууруулах
  5. Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих
  6. Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх
  7. Үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг чиглэлээр Төсвийн хэмнэлтийн тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн долоо хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус жагсаалынхаа үеэр тавьсан шаардлагад бодитой хариу өгөх ёстой. Тэдний тавьсан шаардлагын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авхуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хий гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байлаа. Бусдын явцуу эрх ашгаас ангид байж, үнэт зүйлийнхээ төлөө нэгддэг, зөвхөн ярьдаг биш, үйлдлээрээ нөлөөлдөг шинэ үе ирж байгаад бахархахаас өөр аргагүй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

зочин
УИХ - аас "давхар дээлтэй" сайдтай байх яамдыг тогтоогоод, зөвхөн тэдгээр яам дэд сайдтай байхаар хуульчилчих.
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 51 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 31 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 44 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 11 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 9 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 43 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин