У.Хүрэлсүх:Хэрэгцээгүй бүх зардлыг тана

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өгчээ.

Тэрбээр "УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ҮАБЗ-ийн хүрээнд уулзаж, жагсаалын нөхцөл байдал болон иргэдийн тавьсан шаардлагын талаар ярилцсан. Энэ уулзалтын дараа Ардчилсан Намын бүлгийнхэнтэй уулзана. Бид нар ниргэсэн хойно нь хашхирав байдалтай байна гэж би хараад байгаа. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, шатахууны асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулсан. Гэвч сануулж хэлээд байхад өнөөдрийн нөхцөл байдалд тулж байна. Цар тахалтай хоёр жил тэмцлээ. Дараа нь Орос, Украины асуудал үүссэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ хоёр дахин, үр тариа, мах, ургамлын тосны үнэ 30-40 хувиар нэмэгдсэн. УИХ, Засгийн газар харилцан уялдаа холбоотой байж үнийн асуудал болон эрчим хүчний асуудалд онцгойлон анхаармаар байна. Хүнсээ гадаадаас авахгүй, дотоодоосоо хангая. Өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэр, нефть шатахуунтай байх нь чухал гэдгийг цар тахлын өнгөрсөн хоёр жил харууллаа. Монгол Улс цаашдаа тусгаар тогтносон, эдийн засгийн хараат бус, бие дааж амьдарч чадах улс орон болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сэтгэл, зориг гаргаж ажилла. Шаардлагатай гэвэл төсөвт тодотгол хийж болно. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Хэрэгцээгүй бүх зардлыг тана. Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүд шуурхай ажилла" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 32 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 45 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 12 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 9 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 44 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин