Б.ОД
Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар мэдэгдэл гаргасан. Үүний дагуу өнгөрсөн сарын 30-ны 06:00 цагаас Алтанбулаг боомт ажиллаж эхэлсэн.
Хил нэвтрэх иргэдэд заавал PCR шинжилгээ өгөхийн сацуу шинжилгээний хариуг заавал англи хэл дээр хэвлэсэн байх ёстой юм.
ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудаст гарсан 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгджээ. Хилийн боомтоор явганаар зорчигч нэвтрүүлэхгүй болохыг үүгээр анхааруулсан байна. Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруйд нээсэн юм. ОХУ руу зорчих иргэд шинжилгээний хариугаа хэвлээгүй бол хил нэвтрүүлэхгүй байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn