Б.ОД
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Тавантолгой ДЦС-ын тендертэй холбоотой мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Эрчим хүчний салбарт хэрэгжсэн том төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас зээл авч эхэлсэн нь үнэн. Дулааны цахилгаан станц IV-тэй холбоотой авсан зээлийн эргэн төлөлт хэвийн байна. Эгийн гол болоод Тавантолгой ДЦС-ын төсөл боловсруулахтай холбоотой Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлт хугацаа хоцорсон нь үнэн. Энэ зээлийг 2014-2015 онд авсан. Бид зээлийг хэрхэн төлөх талаар ярьж байна. Хэрэв дээрх төслийн ажлууд амжилттай үргэлжилбэл зээлийг төлөөд явна. Дөрөвдүгээр сарын 1-нд Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг нээсэн. Энэ тендерийн үнэлгээ амжилттай явбал санхүүжилтээр зээлийг төлнө.Яам бол төрийн захиргааны төв байгууллага. Төсвөөс санхүүждэг. Яаманд харьяалагдаж байгаа дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхийн тулд зээл авсан. Хэзээ төлөх нь бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхтэй л холбоотой" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn