Б.ОД
Зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна. Тодруулбал, Их тойруугийн гудамжинд байгаа нийт хашаа, хайс, хаалтыг 20 блокт хувааж нэгдсэн тооллого, хээрийн судалгааг Газар зохион байгуулалтын албанаас хийж байгаа гэдгийг мэдээллээ.
Засаг даргын 2022 оны А/476 дугаар захирамжид, Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай тусгасан байдаг.
Эх сурвалж:www.polit.mn