Танилц: Жагсагчдын шаардлагыг биелүүлэх Ажлын хэсэгт хэн багтав

2022-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Төв талбайд жагссан иргэдийн шаардлагын дагуу Засгийн газар дөрөвдүгээр сарын 8-нд ээлжит бусаар хуралдсан. Нийт 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ мэдэгдсэн билээ. Энэ дагуу залуусын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.

Тус ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан нар ажиллана. Мөн жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл багтжээ.

Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх дээр анхаарна. Үүнээс гадна авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах юм.

Залуусын төлөөлөл Засгийн газарт нийт 15 шаардлага хүргүүлсэн билээ. Тухайлбал,

Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх,

Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах,

Бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх,

Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх,

Дарга нарын хангамжийг зогсоох,

Үнийн өсөлтөд арга хэмжээ авах

Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг нийт 15 шаардлага тавьсан.

Эх сурвалж: www.polit.mn

Гуравдугаар цахилгаан станцад гарсан галын улмаас нэг иргэн амиа алджээ

2025 оны зургаадугаар сарын 2-ны шөнө 00:27 цагт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн гу

17 цаг 9 мин
“Огцрох амархан” жагсаалд барилгын компанийн төлөөллүүд нэгджээ

Төрийн ордонд өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэл

1 цаг 10 мин
Хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төслийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамед

1 цаг 10 мин
Талбайд жагсаал үргэлжилж, Төрийн ордонд Ерөнхий сайдад итгэх эсэх асуудлаар санал хураав

Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгы

1 цаг 10 мин
Дэлхий анхааралд: Орос-Украйны хэлэлцээ

Хэлэлцээ болох ордныг тусгай хүчнийхэн хамгаалж байна.  Фото: Риа-Новости

11 цаг 38 мин
Карол Навроцки Польшийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Польш улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийн сон

11 цаг 39 мин
Огцрох амархан жагсаал 21 дэх өдрөө болж байна

Огцрох амархан жагсаал 21 дэх өдрөө болж байна

14 цаг 48 мин
Зуны амралтаар нь хүүхдийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулъя

Зуны урин дулаан цаг айлчлан ирж, хүүхдүүдийн хүсэн хүлээсэн амралт албан ёсоор эхэллээ

15 цаг 17 мин
Байнгын хороо: Гишүүдийн 73.9 хувь нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

Байнгын хороо: Гишүүдийн 73.9 хувь нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

15 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө орлогодоо эргэлзэж байсан галтай сэдэв рүү орохгүй байсан

Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө орлогодоо эргэлзэж байсан галтай сэдэв рүү орохгүй байсан

15 цаг 25 мин
Гуравдугаар цахилгаан станцад гарсан галын улмаас нэг иргэн амиа алджээ

2025 оны зургаадугаар сарын 2-ны шөнө 00:27 цагт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн гу

17 цаг 9 мин
“Огцрох амархан” жагсаалд барилгын компанийн төлөөллүүд нэгджээ

Төрийн ордонд өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэл

1 цаг 10 мин