З.БАТЦЭЦЭГ
Грек улсад тэсрэх бодисын үйлдвэрт дэлбэрэлт болж, гурван хүн сураггүй алга болж, хоёр хүн шархаджээ. Энэ тухай Tanea хэвлэл мэдээлэв.
Динамит үйлдвэр нь Итеа дүүрэгт байрладаг байв. Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрлэлийн хэсэг бүрэн сүйрчээ. Мөн тус газар байгалийн гамшигтай тэмцэх тусгай хүчний 11 гал сөнөөгчийг илгээжээ. Мөн ослын газарт түргэн тусламж, цагдаа нар ирсэн байна.
Эх сурвалж: www.lenta.ru