С.САРУУЛ
Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 59 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ. Тодруулбал,
II тунд 6,
III тунд 31,
IV тунд 22 хүн хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,754 (77.3 хувь), 16-17 насны 27,089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Харин маргаашаас хуваарийн дагуу ажиллана.
Эх сурвалж: www.polit.mn