Д.ДАРАМБАЗАР
Боксын өсвөр үе болон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотод явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монголын гурван боксчин хүрэл медаль хүртсэн байна. Азийн 21 орны 352 тамирчин оролцож буй тус тэмцээнд залуучуудын 48 кг-д “Radiance” клубын тамирчин, нийслэлийн VII сургуулийн сурагч О.Түвшинзаяа, 63 кг-д У.Анужин нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд Н.Нармадах, Э.Гаваа дасгалжуулагчтай RADIANCE клубын тамирчид хүч, ур чадвараа сорьсон юм. Харин өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-д Ж.Еркин дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Манал хүрэл медаль хүртсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn