Л.БАТДОРЖ
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022" зохион байгууллаа. Тус баярт бүргэдээр ан хийх уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжлагчид Баян-Өлгий, Төв аймгаас оролцож, баярыг зорин ирсэн олонд бүргэдээр ан хийх, тулам булаалдах, бүргэд сургасан байдлыг үзүүлэх үзүүлбэр болон Казах түмний урлагийн тоглолт, тоглоом наадгай, уламжлалт гар урлалыг таниулан сурталчиллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 53 (6785)