Энэ онд бүх аймаг төрийн үйлчилгээгээ цахимжуулна

2022-03-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ  онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд энэ сарын 15-наас эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр болжээ. Ингэхдээ орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар зааварчилгаа өгч ажиллах юм байна.

 Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээ цахимжиж, нэгдээд байна. Үүнээс гадна “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг  авах операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ. Ерөнхий сайд энэ онд аймгуудын ажлыг дүгнэхдээ нэн тэргүүнд цахим шилжилтийг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзэхээр болсон.  Иймээс аймгууд нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулахын зэрэгцээ орон нутагтаа цахим шилжилтийг салбар бүрд алхам алхмаар нэвтрүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн “Нөөц” төвийг байгуулан, өнгөрсөн онд нээлтээ хийсэн. Тус аймгийн хувьд өнөөдрийн байдлаар нутгийн захиргааны 61 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд оруулжээ. Үүний зэрэгцээ Гэрэгэ системтэй хамтран “Смарт-Дархан” системийг хөгжүүлж байна. Мөн тус аймгийн 22 мянган өрх цахим тоолуурын системийг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тоолуурын бичилтийг алба хаагчид өрх бүрд биечлэн очиж, заалтыг тэмдэглэдэг байсан уламжлалт аргыг халаад байгаа юм.

Харин Өмнөговь, Увс, Төв аймгийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийн нийт 95 хувь нь ухаалаг самбар ашиглаж байна. Мөн сургууль эцэг эхийн хоорондох харилцааг цахим хэлбэрт шилжүүлжээ.  Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймагт бэлчээрийн болон газар тариалангийн талбайг төлөвлөх шийдлүүдийг дрон ашиглаж, мэдээлэл цуглуулах аргыг нэвтрүүлж эхэлсэн байна.

Мөн эрүүл мэнд, нийгмийн халамж, малчдад зориулсан нутгийн захиргааны үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимд шилжүүлэх, өргөдөл, гомдол, санал шүүмжийг цахимаар авах, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг цахим шилжилттэй холбоотой хэрэгжүүлж болох ажлын саналыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд зүгээс аймгийн удирдлагуудтай уулзахдаа санал болгосон юм.

Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд Монгол орны хүн ам, нийт нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажилд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс анхаарч ажиллахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 50 (6782)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин