Жендэрийн тэгш байдлын төлөө нэгдэх цан цохих ёслол болов

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж дэлхий даяар  гуравдугаар сарын 7-14-ний өдрүүдэд “SSE" /НҮБ-ын Тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга/- ын гишүүн дэлхийн 120 гаруй хөрөнгийн биржүүд нэгдэн хэрэгжүүлдэг Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих “Ring the bell” арга хэмжээг зохион байгуулж байна. Найман жил болж буй энэ арга хэмжээг “Улаанбаатар үнэт цаасны бирж”  өнөөдөр “Central Tawer”- т зохион байгуулж манай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө  түүчээлэн манлайлагч эмэгтэйчүүд оролцож цан цохисон юм. Цан цохих ёслолд  хөрөнгийн зах зээлийн манлайлагч эмэгтэйчүүд болох “Улаанбаатар үнэт цаасны бирж”-н  захирал Ж.Золзаяа, Ард санхүүгийн нэгдлийн төр засаг, олон нийтийн харилцаа эрхэлсэн захирал Ж.Алтангүний, Эрсдэл хариуцсан захирал Б.Оюутцэцэн, “Монголын үнэт цаасны клирингийн төв”-ийн захирал О.Эрдэнэгэрэл, “Грэйпсити монгол”-ийн  захирал Б.Мөнхцэцэг, “Ард секюритиз ҮЦК”-ийн захирал Г.Долгорсүрэн, “Нэрэн клиринг”-ийн захирал Б.Гандулам, “Ард менежмент ҮЦК”-ийн захирал Ч.Хандаа нар оролцож “Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбарын төлөө” дуу хоолойгоо өргөж, санал солилцов.

Энэ үеэр “Улаанбаатар үнэт цаасны бирж” – ээс  гуравдугаар сарын  8-ны өдөр НҮБ-ын Тогтвортой хөрөнгийн биржийн санаачилгын хүрээнд хийгдсэн “How stock exchanges advance gender equality” буюу “Хөрөнгийн биржүүд хэрхэн жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж манлайлдаг вэ” тайланг танилцуулсан юм. Тайланд дурдсанаар дэлхий даяар 92 тэрбум триллион долларын зах зээлийн үнэлгээтэй нийт 50 гаруй мянган компаниудыг биржүүд бүртгэсэн бөгөөд улс орнуудын эдийн засагт голлох нөлөөтэй ба шууд болон шууд бус замаар бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, жендэрийн эрх тэгш байдлын төлөө ажиллаж, илүү үр ашигтай, уялдаа холбоотой үр ашигтай нэгдмэл нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг байна. Мөн тус тайланд олон улсын биржүүдийн тэргүүн туршлага болон биржүүдийн жендэрийн эрх тэгш байдлын төлөө хийх боломжит ажлуудыг танилцуулжээ. Хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжин ажиллах талаар зургаан зүйлийг онцолсон байна. Үүнд, үйл ажиллагаагаараа үлгэр жишээ үзүүлэх, зохицуулалт, зааварчилгаагаар бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх,жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүнийг бүртгэж, олон нийтэд таниулахын зэрэгцээ компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг дэмжих гэсэн байна. Мөн жендэрийн тэгш байдлыг дотооддоо дэмжих тухайлбал, цалингийн зөрүүг арилгах, дарамтаас урьдчилан сэргийлэх, жендэрийн тэгш байдлын талаарх ахиц дэвшлийг үнэлж, ил тод болгох гэх мэт. Жендэрийн тэгш оролцоог хангах нь хүний эрх, эрх чөлөөний шударга зарчмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бизнесүүд, байгууллагууд бүх хүчин чадлаа дайчлан ажиллах, ажлын үр дүнг үнэмлэхүй хэмжээнд нэмэгдүүлдэг. Иймд Монголын хөрөнгийн зах зээлийн жендэрийн мэдрэмжтэй тэгш оролцоог хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа хандан Улаанбаатар үнэт цаасны бирж ХК-ийн зүгээс уриаллаа. 

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин