Б.ОД
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд зам тээврийн ослын 115 дуудлага мэдээлэл хүлээн авснаас ослын шинжтэй 34, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 зөрчил бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж бэртсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 217 зөрчил илрүүлсний 155 нь нийслэлд, 62 нь орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил 55.7 хувиар нэмэгджээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27-д замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүргийг дараах байдлаар хуульчилсан байдаг. Тухайлбал, тус дүрмийн 27.2.б-д “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар үүрэгжүүлсэн байдаг.
Эх сурвалж:www.polit.mn