Б.ОД
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гуравдугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн хуваарийг гаргажээ.
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, тэтгэвэр, онцгой тохиолдлын тэтгэмж, асаргааны тэтгэмж болон бусад хөнгөлөлт, хүнсний талоныг энэ сарын 15-нд олгохоор болжээ. Харин хүүхдийн хуримтлалын 100 мянган төгрөг, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 17-нд шилжүүлэх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn